- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (1995-241)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (1995-241)
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 672-748 дахь заалт нэмсүгэй:
672.
Дурсгалын нэр: БУРХАН БАГШ ХОЁР ШАВЬ,
СЭНТИЙ, ЖАВЯЛЫН ХАМТ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Бурхан багш, Шаарийбуу, Моголжибуу хоёр шавь,
сэнтий, жавялын хамт. Гууль хөөмөл, алт шармал,
Бурхан багш 110.5х50х70.5 см, Шаарийбуу 63х24х30
см, Моголжибуу 63х23х24 см, сэнтий, жавял
65х100х105 см хэмжээтэй.
Хувийн дугаар: Г-42-1-5 (Бурхан багш)
Г-42-4 (Шаарийбуу)
Г-42-5 (Моголжибуу)
Г-42-2 (Бурхан багшийн сэнтий)
Г-42-3 (Бурхан багшийн жавял)
673.
Дурсгалын нэр: ЯМАНДАГИЙН ЛОЙЛОН (хот мандал)
Бүтээгч: Уран сийлбэрч Балган
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Модон сийлбэр. Лойлонгийн голд Жигжид бурхан,
тойроод бурхан 8, дагина 16, хуврага 8, сармагчин
12, галт шувуу 10, бумба 8, бодь гөрөөс 3 ширхэг
байрлуулсан. Хадаасгүй углуургадан оньслох аргаар
бүтээсэн. Шүр, оюу, сувд, шилэн чимэглэлтэй,
хэмжээ 260х150х180 см.
Хувийн дугаар: Г-42-112
674.
Дурсгалын нэр: ЯНСАНЯДАМЫН ЛОЙЛОН (хот мандал)
Бүтээгч: Уран сийлбэрч Балган
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Модон сийлбэр. Лойлонгийн голд Янсанядам бурхан,
тойроод хуврага 4, сармагчин 12, галт шувуу 24,
бумба 16, ламын дүр 4 ширхэг байрлуулсан.
Хадаасгүй углуургадан оньслох аргаар бүтээсэн.
Шүр, оюу, сувд, шилэн чимэглэлтэй,
хэмжээ 260х150х180 см.
Хувийн дугаар: Г-42-111
675.
Дурсгалын нэр: МАЙДАРЫН ШАНГАД (орны байгуулалт)
Бүтээгч: Уран сийлбэрч Балган
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Модон сийлбэр. Хагас товойлгон бүтээсэн Майдар
57, хуврага 46, дагина 34 ширхэг байрлуулсан.
Шороон будаг. Хадаасгүй углуургадан
оньслох аргаар бүтээсэн, хэмжээ 330х200 см.
Хувийн дугаар: Г-42-146
676.
Дурсгалын нэр: АВИДЫН ШАНГАД (орны байгуулалт)
Бүтээгч: Уран сийлбэрч Балган
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Модон сийлбэр. Орны голд Авид бурхан, тойроод
хуврага 66, Дара эх 10, Дагина 6 ширхэг байрлуулсан.
Хадаасгүй углуургадан оньслох аргаар
бүтээсэн, хэмжээ 330х200 см.
Хувийн дугаар: Г-42-146
677.
Дурсгалын нэр: ОТОЧ МАНАЛ
Бүтээгч: Уран хатгамалч Аюуш
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Задгай утсан хатгамал, хэмжээ 90х120 см
Хувийн дугаар: Г-42-153
678.
Дурсгалын нэр: ЯМАНДАГ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл бурхан, хэмжээ 220х60х140 см
Хувийн дугаар: З-42-36
679.
Дурсгалын нэр: ПЭРЭНЛЭЙЖАЛБУУ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл бурхан, хэмжээ 220х60х140 см
Хувийн дугаар: З-42-45
680.
Дурсгалын нэр: ЗЭМЭРЧОЙЖИН
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл бурхан, хэмжээ 190х60х140 см
Хувийн дугаар: З-42-51
681.
Дурсгалын нэр: ДАМДИНСАНДҮВ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл бурхан, хэмжээ 280х70х180 см
Хувийн дугаар: З-42-51
682.
Дурсгалын нэр: ДҮВЧИННАГВАЖОДОВ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: ХIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль хөөмөл, алт шармал бурхан,
хэмжээ 107х60х70 см, жин 40220 гр
Хувийн дугаар: Я-42-1
683.
Дурсгалын нэр: НОГООН ДАРА ЭХ
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Хүрэл цутгамал, алт шармал,
хэмжээ 39х22.5х27 см, жин 7960 гр
Хувийн дугаар: Ө-42-73
684.
Дурсгалын нэр: ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: 90 ширхэг шүрэн эрхиний хамт. Хүрэл цутгамал, алт
шармал, хэмжээ 32х20х29 см, жин 10340 гр
Хувийн дугаар: Ө-42-34
685.
Дурсгалын нэр: БОДИСАДВА
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал.
Хэмжээ 30х18.5 см, жин 680 гр
Хувийн дугаар: Ө-42-65
686.
Дурсгалын нэр: БОДИСАДВА
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал,
хэмжээ 30х18.5см, жин 680 гр
Хувийн дугаар: Ө-42-64
687.
Дурсгалын нэр: МАНАЛ
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Хүрэл цутгамал, алт шармал,
хэмжээ 35х16х25 см, жин 7320 гр
Хувийн дугаар: Ө-42-64
688.
Дурсгалын нэр: МАНАЛ
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Хүрэл цутгамал, алт шармал.
Хэмжээ 31х15х20.5 см, жин 7020 гр
Хувийн дугаар: Ө-42-75
689.
Дурсгалын нэр: СУУГАА МАЙДАР
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Майдар бурхан сэнтий, жавялын хамт. Гууль
цутгамал, алт шармал, шүр, оюу шигтгээтэй,
хэмжээ 68.6х27х30.5 см, жин 17080 гр.
Хувийн дугаар: Ө-42-89 (Майдар)
690.
Дурсгалын нэр: АВИД СЭНТИЙН ХАМТ
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал.
Авид: хэмжээ 52х30х22 см, жин 12600 гр.
Сэнтий: хэмжээ 34х47х51 см, 18700 гр.
Хувийн дугаар: Ө-42-40 (Авид бурхан)
Ө-42-41 (Сэнтий)
691.
Дурсгалын нэр: АВИД СЭНТИЙН ХАМТ
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал.
Авид: хэмжээ 46х36х20 см, жин 11300 гр.
Сэнтий: хэмжээ 34х47х51 см, 18700 гр.
Хувийн дугаар: Ө-42-39 (Авид бурхан)
692.
Дурсгалын нэр: ХҮРЭЛ СУВАРГА
Бүтээгч: Балба хийц
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл. Өндөр 1 м, дээд талын диаметр 22 см,
суурь 54 см, жин 28000 гр.
Хувийн дугаар: Ө-42-76
693.
Дурсгалын нэр: БОГД ЗОНХОВ ХОЁР ШАВИЙН ХАМТ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Богд Зонхов Хайдавжи, Жалцавжи хоёр шавийн хамт.
Гууль хөөмөл, алт шармал. Богд Зонхов хэмжээ 105х60х77 см, жин 34740 гр, Хайдавжи хэмжээ 74х45х59 см, жин 30000 гр, Жалцавжи хэмжээ 74х45х59 см, жин 32600 гр
Хувийн дугаар: Ө-42-58 (Богд Зонхов)
Ө-42-59-2 (Хайдавжи)
Ө-42-59-1 (Жалцавжи)
694.
Дурсгалын нэр: БОДЬ СУВАРГА
Бүтээгч: Занабазарын сургууль
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал,
хэмжээ 32х19х19 см, жин 4240 гр.
Хувийн дугаар: Ө-42-67
695.
Дурсгалын нэр: ЛАМИД ДАРА ЭХ ГҮНГЭРВААНЫ ХАМТ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Дара эх: гууль хөөмөл, алт шармал, 20 ширхэг оюу,
шүр шигтгээтэй, хэмжээ 53х 50х28 см, жин 6740 гр.
Гүнгэрваа: зэс хөөмөл, товгор хээтэй, мөнгө,
алтан түрхэцтэй, хэмжээ 65х32х55 см, жин 14080 гр
Хувийн дугаар: Я-42-30 (Ламид дара эх)
Я-42-31 (Гүнгэрваа)
696.
Дурсгалын нэр: МАХАМАЯА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей
Дурсгалын шинж байдал: Гууль хөөмөл, алт шармал бурхан,
хэмжээ 60х53х67 см, жин 32920 гр.
Хувийн дугаар: Г-42-112
697.
Дурсгалын нэр: ГҮНДСАМБА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг (танка), даавуу, шороон будаг,
хэмжээ 152.4х85.8 см.
Хувийн дугаар: 65-1189, 3/241
698.
Дурсгалын нэр: БУРХАН БАГШИЙН ЖИРАВ (төрлийн дараалал)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг (танка), даавуу, шороон будаг,
хэмжээ 190х108 см.
Хувийн дугаар: 65-1529, 4/22
699.
Дурсгалын нэр: СУВАРГА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал,
хэмжээ 19.4х11.5х11.5 см, жин 1200 гр.
Хувийн дугаар: 65-67, 2/57
700.
Дурсгалын нэр: СУВАРГА (БОДЬ)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал.
Хэмжээ 19.5х11.6х11.4 см, жин 1565 гр.
Хувийн дугаар: 65-65, 2/55
701.
Дурсгалын нэр: АВИД
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал бурхан,
хэмжээ 11.4х8х5.5 см, жин 490 гр.
Хувийн дугаар: 65-1126, 1/55
702.
Дурсгалын нэр: БОГД ЗОНХОВ ХОЁР ШАВИЙН ХАМТ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Богд Зонхов Хайдавжи, Жалцавжи хоёр шавийн хамт.
Зэс хөөмөл, алт шармал. Богд Зонхов хэмжээ 45.8х22х15.9 см, жин 2090 гр, Жалцавжи хэмжээ 20х12.6х9 см, жин 630 гр, Хайдавжи хэмжээ 20х12.6х9 см, жин 645 гр
Хувийн дугаар: 65-406, 4/32
703.
Дурсгалын нэр: БУРХАН БАГШ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал,
хэмжээ 29.5х16х11 см, жин 1930 гр.
Хувийн дугаар: 65-1316, 3/32
704.
Дурсгалын нэр: МАХГАЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал бурхан, өнгө ялган будсан.
Хэмжээ 38.5х30х16 см, жин 5155 гр.
Хувийн дугаар: 65-566, 2/99
705.
Дурсгалын нэр: МАНАЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал бурхан.
Хэмжээ 15.8х11.6х7.8 см, жин 1175 гр.
Хувийн дугаар: 65-920, 1/38
706.
Дурсгалын нэр: ЛХАМНОРЖМАА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс цутгамал, алт шармал бурхан,
хэмжээ 19х17х13 см, жин 2930 гр.
Хувийн дугаар: 65-28, 1/9
707.
Дурсгалын нэр: ЗУУ БУРХАН
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: 1585 он
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зандан модон сийлбэр, хэмжээ 20х8.5х4.8 см,
жин 240 гр
Хувийн дугаар: 65-1478, 3/88
708.
Дурсгалын нэр: НАЙДАНЖҮДЭГ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал бурхад, 16 ширхэг.
1. хэмжээ 16.5х12х8.2 см, жин 525 гр,
2. хэмжээ 16.5х12х8.2 см, жин 565 гр,
3. хэмжээ 15.5х12х8.4 см, жин 560 гр,
4. хэмжээ 16х12х8.5 см, жин 540 гр,
5. хэмжээ 16х12х8.5 см, жин 550 гр,
6. хэмжээ 16.5х11.9х8 см, жин 560 гр,
7. хэмжээ 16х11.9х8 см, жин 610 гр,
8. хэмжээ 16х12х8.3 см, жин 545 гр,
9. хэмжээ 16х12х8.5 см, жин 535 гр,
10. хэмжээ 16х12.1х8.2 см, жин 590 гр,
11. хэмжээ 15.8х11.9х8.2 см, жин 550 гр,
12. хэмжээ 16х11.8х8.2 см, жин 545 гр,
13. хэмжээ 16.5х11.8х8.3 см, жин 590 гр,
14. хэмжээ 15.5х12х8 см, жин 540 гр,
15. хэмжээ 16.4х11.8х8.2 см, жин 570 гр,
16. хэмжээ 16.3х11.8х8.2 см, жин 565 гр.
Хувийн дугаар: 65-1317, 3-35
709.
Дурсгалын нэр: ГЭНДЭНДАРМАА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал бурхан,
хэмжээ 17.5х9.8х7.8 см, жин 770 гр
Хувийн дугаар: 65-1319, 3/34
710.
Дурсгалын нэр: ЗУУ БУРХАН
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Лим цутгамал, боронз түрхсэн,
хэмжээ 38х25.7х19 см, жин 14935 гр
Хувийн дугаар: 65-1331, 3/37
711.
Дурсгалын нэр: БОГД ЗОНХОВ ХОЁР ШАВИЙН ХАМТ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Богд Зонхов Хайдавжи, Жалцавжи хоёр шавийн хамт.
Зэс хөөмөл, алт шармал. Богд Зонхов хэмжээ 50х24.2х32 см, жин 6490 гр, Жалцавжи хэмжээ 28х16х12.5 см, жин 1350 гр, Хайдавжи хэмжээ 27.7х16х12.5 см, жин 1360 гр
Хувийн дугаар: 65-1311, 3/26 (Богд Зонхов)
65-1312-1, 3/27 (Хайдавжи)
65-1312-2, 3/27 (Жалцавжи)
712.
Дурсгалын нэр: АВИД
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал бурхан,
хэмжээ 55х39х27см, жин 48300 гр
Хувийн дугаар: 65-491, 2/4
713.
Дурсгалын нэр: МАХГАЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал бурхан,
хэмжээ 17.9х14.6х6.8 см, жин 1260 гр.
Хувийн дугаар: 65-971, 2/64
714.
Дурсгалын нэр: СУВАРГА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал,
хэмжээ 35.4х19.5х19.5 см, жин 2545 гр
Хувийн дугаар: 65-997, 2/102
715.
Дурсгалын нэр: АЮУШ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал.
хэмжээ 17.5х12х8.9 см, жин 1525 гр.
Хувийн дугаар: 65-1015, 2/31
716.
Дурсгалын нэр: БУРХАН БАГШ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал,
хэмжээ 39х24.5х18.9 см, жин 2755 гр.
Хувийн дугаар: 65-1022, 2/108
717.
Дурсгалын нэр: МАХГАЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зээгт наамал, торго, даавуу, хэмжээ 210х150 см
Хувийн дугаар: 65-1491, 3/223
718.
Дурсгалын нэр: ЛОВОН-ЁНДОН-ОД (эртний Энэтхэгийн гүн ухаатан)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XIX зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зээгт наамал, торго, даавуу, хэмжээ 175х125 см
Хувийн дугаар: 65-1509, 4/5
719.
Дурсгалын нэр: СЭГВА-АА (Таван болгоолт)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг (танка) Богд Зонхов сэнтий дээр
заларсан, Богд Зонхов заан унасан, Богд Зонхов бар
унасан 3 цуврал зураг, даавуу, шороон будаг, хэмжээ
68х46 см
Хувийн дугаар: 65-1486-1, 4/9 (Богд Зонхов сэнтий дээр заларсан)
65-1486-2, 4/9 (Богд Зонхов заан унасан)
65-1486-3, 4/9 (Богд Зонхов бар унасан)
720.
Дурсгалын нэр: МАХГАЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал бурхан.
Хэмжээ 40х27.4х16.1 см, жин 4450 гр
Хувийн дугаар: 65-552, 2/141
721.
Дурсгалын нэр: ӨНДӨР ГЭГЭЭН
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс цутгамал, алт шармал. Сэнтий, жавялын хамт,
Хэмжээ 40.5х26.7х19.9 см, жин 6995 гр
Хувийн дугаар: 65-348, 2/08
722.
Дурсгалын нэр: БОГД ЛАМ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал. Овоодой, жанчтай,
хэмжээ 34.3х27х21.5 см, нийт жин 8060 гр.
Хувийн дугаар: 65-1195, 1/32
723.
Дурсгалын нэр: БАЛДАНЛХАМ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Балданлхам, Чүсрэндонжан, Сэнгэдонжан хорын
хамт. Гууль цутгамал, өнгө ялган будсан,
хэмжээ 42х30х17.8 см, жин 4645 гр
Хувийн дугаар: 65-543, 2/98
724.
Дурсгалын нэр: НОГООН ДАРА ЭХ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, боронз түрхэцтэй. Баруун хөлний тавхай, хөлийн цэцгэн гишгүүрийг гипсээр нөхөж хийсэн, хэмжээ 10х6.5х4.6 см, жин 220 гр.
Хувийн дугаар: 65-532, 2/165
725.
Дурсгалын нэр: МАЙДАР
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Майдар бурхан сэнтий, жавялын хамт. Зэс хөөмөл, алт шармал, хэмжээ 42х20.5х19.5 см, жин 2495 гр.
Хувийн дугаар: 65-1295, 3/3
726.
Дурсгалын нэр: СУВАРГА
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал, 7 ширхэг.
1. хэмжээ 19.2х10х10см, жин 555 гр,
2. хэмжээ 19.2х11х10.9 см, жин 540 гр,
3. хэмжээ 16.3х10х10 см, жин 430 гр,
4. хэмжээ 15.5х10.2х10.2 см, жин 600 гр,
5. хэмжээ 17х10.5х10.5 см, жин 490 гр,
6. хэмжээ 16.2х9х9 см, жин 845 гр,
7. хэмжээ 19х10.6х10.6 см, жин 525 гр
Хувийн дугаар: 1. 65-68 "А" 3/19
2. 65-68 "Б" 3/19
3. 65-68 "В" 3/19
4. 65-68 "Г" 3/19
5. 65-68 "Д" 3/19
6. 65-68 "Е" 3/19
7. 65-68 "Ё" 3/19
727.
Дурсгалын нэр: ЖҮГДЭРНАМЖИЛ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, бурхны цээжин хэсэг боронз
түрхэцтэй, бэлхүүснээс доош алт шармал,
хэмжээ 17.3х11.6х8.2 см, жин 1535 гр
Хувийн дугаар: 65-869, 2/48
728.
Дурсгалын нэр: БОГД ЛАМ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XҮIII зуун
Хадгалагдаж буй газар: Эрдэнэ-Зуу музей
Дурсгалын шинж байдал: Гууль цутгамал, алт шармал,
хэмжээ 10х7.4х5 см, жин 555 гр
Хувийн дугаар: 65-40, 2/69
729.
Дурсгалын нэр: ГАНЖУУР (хулсан үзгийн гар бичмэл)
Бүтээгч: Гунгаа-Одсэр тэргүүтэй бүтээлчид
Холбогдох он цаг: XҮII зуун
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 70 боть 14386 хуудас, болгомол цаасан дээр 35
мөрөөр хар, улаан бэхээр монгол бичгээр бичсэн.
Цаасны хэмжээ 21.5х61 см, бичвэр 52х16 см,
зузаан 6 см, нэг ботийн дундаж жин 3055 гр.
Хувийн дугаар: 24/24-1, 24/24-2 (2 боть)
13382/97-13460/97 (68 боть)
730.
Дурсгалын нэр: ЭРДЭНИЙН ТОВЧ (хуйлмал эх)
Бүтээгч: Сагансэцэн
Холбогдох он цаг: 1662 он
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: Муутуу цаасыг залгаж, хар бэхээр монгол бичгээр бичсэн хуйлмал ном. Цаасны өргөн 21.8 см,
урт 71.1 м, жин 825 гр.
Хувийн дугаар: 24/58
731.
Дурсгалын нэр: АСРАГЧ НЭРТИЙН ТҮҮХ
Бүтээгч: Түшээт хан аймгийн Жамба
Холбогдох он цаг: 1677 он
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: Чингисээс ухаант Тогоон төмөр хүртэл Монголын
түүх, 1 боть 66 хуудас. Болгомол цаасан дээр 28
мөрөөр хар бэхээр монгол бичгээр бичсэн.
Цаасны хэмжээ 8.9х38.9 см, бичвэр 32.8х6.7 см,
зузаан 1.2 см, жин 200 гр.
Хувийн дугаар: 24/65
732.
Дурсгалын нэр: СОЁМБО ҮСГИЙН МОНГОЛ "ИТГЭЛ" СУДАР
Бүтээгч: Г.Занабазарын орчуулга
Холбогдох он цаг: Тодорхойгүй
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 5 хуудас. Соёмбо үсгээр бичсэн. Муутуу
цаасан дээр 5 мөрөөр, хар бэхээр барласан.
Цаасны хэмжээ 10.9х29.5 см,
бичвэр 23.3х5.2 см, зузаан 0.2 см, жин 10 гр.
Хувийн дугаар: 24/54
733.
Дурсгалын нэр: "ХУТАГТ БИЛГИЙН ЧИНАД ХЯЗГААРТ ХҮРСЭН
НАЙМАН МЯНГАТ ОРШВОЙ" НЭРТ ХӨЛГӨН СУДАР
Бүтээгч: Намсрайжав
Холбогдох он цаг: 1894 он
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 356 хуудас. Болгомол хар цаасан дээр 30
мөрөөр алтан үсгээр монгол бичгээр бичсэн,
бичвэрийн хоёр талд бурхадын дүрийг бүтээсэн.
Цаасны хэмжээ 17.3х53.6 см, бичвэр 44.5х13 см,
зузаан 14.8 см, жин 7900 гр.
Хувийн дугаар: 24/17
734.
Дурсгалын нэр: ЖАДАМБА СУДАР
Бүтээгч: Гавж Самдан, Агваанчойдог, Чүлтэмчойнпэл
тэргүүтэй урчууд
Холбогдох он цаг: 1783 он
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 369 хуудас. Болгомол хар хөх цаасан дээр
алтаар 7 мөрөөр бичсэн, эхний 3 хуудасны хоёр талд
бурхдын дүрийг бүтээсэн, судрын эргэн тойронд
найман тахил, чандмань эрдэнэ, намжүванданг
дүрсэлсэн, сийлбэр чимэглэлтэй зандан модон
хавтастай. Цаасны хэмжээ 17.8х62.2 см,
бичвэр 13.3х53 см, зузаан 17.5 см, жин 12700 гр.
Хувийн дугаар: 24/14
735.
Дурсгалын нэр: ЖАДАМБА ГА (KA)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: Тодорхойгүй
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 355 хуудас. Болгомол хар цаасан дээр алтаар
8 мөрөөр бичсэн, нүүр хуудас нь шижир алтаар
цутгасан товгор үсгүүдтэй, бичвэрийн хоёр талд
Бурхан багш, Аюуш бурхны дүрийг алтаар цутгаж
6 шүр, 8 оюу, 8 сувд, 7 улаан, 8 хөх, 1 ногоон чулуу, 1 цагаан тана эрдэнэ шигтгэсэн, төгсгөлийн хуудсанд 4 Махранзыг өнгө ялган бүтээсэн. 97-р хуудас дутуу, 281-р хуудас 2 ширхэг. Цаасны хэмжээ 24х76.5 см, бичвэр 14.2х55 см, зузаан 26.7 см, жин 23200 гр.
Хувийн дугаар: 24/10
736.
Дурсгалын нэр: ЖАДАМБА ГА (KA)
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: Тодорхойгүй
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 385 хуудас. Болгомол хар цаасан дээр алтаар
8 мөрөөр бичсэн, нүүр хуудас нь алтаар цутгасан
товгор үсгүүдтэй, бичвэрийн хоёр талд Бурхан багш,
Майдар бурханы дүрийг цутгаж, алтадсан. Цаасны
хэмжээ 20.6 х75 см, бичвэр 59.2х14.4 см,
зузаан 15.5 см, жин 19450 гр.
Хувийн дугаар: 24/11
737.
Дурсгалын нэр: "МЭРГЭД ГАРАХЫН ОРОН" НЭРТ ТҮВД-МОНГОЛ
ТОЛЬ БИЧГИЙН МОДОН БАР
Бүтээгч: Судар бичгийн хүрээлэнгийн захиалгаар бүтээсэн
хамтын бүтээл
Холбогдох он цаг: 1924 он
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: Нийт 385 ширхэг бар. Түвд, монгол хадмал бичгийг
модон дээр ухаж сийлсэн, зарим хуудсандаа бурханы
зурагтай. Нэг барын дундаж хэмжээ 7.5х54 см,
зузаан 1.7 см, жин 0.320 гр.
Хувийн дугаар: 24/96-1 (7 ширхэг)
24/96-2,
24/96-3,
24/96-4,
24/96-5,
24/96-6,
24/96-7
732-1109 (378 ширхэг)
738.
Дурсгалын нэр: БОГД ХААНД ХААНЫ ТАМГА ӨРГӨМЖЛӨЛ ӨРГӨХ
ӨЛЗИЙТ ЯРУУ ЭГШИГ ОРШВОЙ, ӨРГӨМЖЛӨЛ
ӨРГӨХ ЯТГЫН ДУУ ЭГШИГ ОРШВОЙ
Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч
Холбогдох он цаг: XX зуун
Хадгалагдаж буй газар: Үндэсний номын сан
Дурсгалын шинж байдал: 1 боть 2 хэсэг, 19 хуудас, 38 тал. Болгомол хар
цаасан дээр алтаар бичсэн, соёмбо, түвд, монгол
хадмал бичигтэй, эхний нүүрүүд нь хоёр талдаа
суварга, голдоо Аюуш, Цагаан дара эх бурхантай,
хоргой торгон хүрээтэй. Цаасны хэмжээ 15х55 см,
бичвэр 39х10 см, зузаан 7.5 см, жин 2.320 гр.
Хувийн дугаар: 8067/99
739.
Дурсгалын нэр: ГАНЦ ЭВЭРТ БАРСЫН ДҮРСЛЭЛТЭЙ АЛТАН
ЧИМЭГЛЭЛ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Хүннүгийн үе. МЭӨ I зуун–МЭ-ний I зууны үе
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Хүннүгийн хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний
хөллөгөө морины чимэглэл, оюу шигтгээтэй
алтан хөөмөл, урт нь 28 см, өргөн нь дээд хэсгээрээ
4 см, доод хэсгээрээ 3 см
Хувийн дугаар: АТ-2012-11-01
740.
Дурсгалын нэр: ГАНЦ ЭВЭРТ БАРС ТОЛГОЙТОЙ, ШУВУУ
БИЕТЭЙ АМЬТНЫ ДҮРСТЭЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Хүннүгийн үе. МЭӨ I зуун–МЭ-ний I зууны үе
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Хүннүгийн хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний
хөллөгөө морины чимэглэл, төмөр голтой, дугуй
хэлбэрийн алтан хөөмөл, 2 ширхэг оюу болон
тунгалаг хүрэн өнгийн чулуун шигтгээтэй, голч 13.5 см
Хувийн дугаар: АТ-2012-11-02
АТ-2012-11-03
741.
Дурсгалын нэр: ГАНЦ ЭВЭРТ БАРС ТОЛГОЙТОЙ, ШУВУУ
БИЕТЭЙ АМЬТАН БОЛОН ЭВЭРГҮЙ БАРС ТОЛГОЙТОЙ ШУВУУ БИЕТЭЙ ХОС АМЬТНЫ ДҮРСТЭЙ АЛТАН ЧИМЭГЛЭЛ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Хүннүгийн үе. МЭӨ I зуун–МЭ-ний I зууны үе
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: 10 ширхэг. Хүннү нарын хаадын хэрэглэж байсан сүйх
тэрэгний хөллөгөө морины чимэглэл, төмөр голтой,
лийр хэлбэртэй, уран хийцтэй, оюу болон тунгалаг
хүрэн өнгийн чулуун шигтгээтэй хэлбэртэй, алтан
хөөмөл, голч 17.5 см, доод хэсэг 6.5 см,
дунд хэсэг 5 см, дээд хэсэг 3 см.
Хувийн дугаар: АТ-2012-11-04–өөс, АТ-2012-11-13 хүртэл
742.
Дурсгалын нэр: ХҮРЭН ХАЛТАР ХАШ ЧИМЭГЛЭЛ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Хүннүгийн үе. МЭӨ I зуун–МЭ-ний I зууны үе
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Бар, барсын төрлийн амьтдын дүрстэй, голдоо
нүхтэй, дугуй хэлбэртэй хаш чулуун сийлбэр.
Урт 23 см, голч нь 18.6 см, нүхний голч 3.3 см
Хувийн дугаар: АТ-2012-11-14
743.
Дурсгалын нэр: РОМЫН ШИЛЭН АЯГА
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булшны 30 дугаар
дагуул булш, 2010 он
Холбогдох он цаг: Хүннүгийн үе. МЭӨ I зуун–МЭ-ний I зууны үе
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Хөх болон цагаан өнгийн шилийг хослуулан хайлуулж
хийсэн. Задгай амсартай, цүлхгэр бөөртэй. Өндөр 6
см, голч 7.5 см, зузаан 1 мм, багтаамж 250 гр.
Хувийн дугаар: АТ-2012-11-15
744.
Дурсгалын нэр: МӨНГӨН ЧИМЭГ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Xүннүгийн үе. МЭӨ I зуун-МЭ-ний I зуун
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Домгийн ганц эвэрт, далавчтай ямааг уран гоёор дүрсэлсэн дугуй хэлбэртэй мөнгөн хөөмөл, Хүннү нарын хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний хөллөгөө морины чимэглэл, голч 13.3 см.
Хувийн дугаар: АТ-2011-11-08
745.
Дурсгалын нэр: МӨНГӨН ЧИМЭГ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Xүннүгийн үе. МЭӨ I зуун-МЭ-ний I зуун
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Домгийн ганц эвэрт, далавчтай гөрөөсийг уран гоёор
дүрсэлсэн дугуй хэлбэртэй мөнгөн хөөмөл, Хүннү
нарын хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний
хөллөгөө морины чимэглэл, голч 13.4 см.
Хувийн дугаар: АТ-2011-11-09
746.
Дурсгалын нэр: МӨНГӨН ЧИМЭГ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011он
Холбогдох он цаг: Xүннүгийн үе. МЭӨ I зуун-МЭ-ний I зуун
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Домгийн ганц эвэрт, далавчтай ямааг уран гоёор
дүрсэлсэн ромбо хэлбэртэй мөнгөн хөөмөл, Хүннү
нарын хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний
хөллөгөө морины чимэглэл, хэмжээ 18х7 см.
Хувийн дугаар: АТ-2011-11-10
747.
Дурсгалын нэр: МӨНГӨН ЧИМЭГ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Xүннүгийн үе. МЭӨ I зуун-МЭ-ний I зуун
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: Домгийн ганц эвэр, далавчтай гөрөөсийг уран гоёор
дүрсэлсэн ромбо хэлбэртэй мөнгөн хөөмөл, Хүннү
нарын хаадын хэрэглэж байсан сүйх тэрэгний
хөллөгөө морины чимэглэл, хэмжээ 17х6.5 см
Хувийн дугаар: АТ-2011-11-11
748
Дурсгалын нэр: СҮЙХ ТЭРЭГНИЙ ХҮРЭЛ ЧИМЭГЛЭЛ
Бүтээгч: Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Балгасын тал,
Гол мод-2 төслийн 1-р язгууртны булш, 2011 он
Холбогдох он цаг: Xүннүгийн үе. МЭӨ I зуун-МЭ-ний I зуун
Хадгалагдаж буй газар: Монгол Улсын Их сургуулийн Улаанбаатар
сургууль
Дурсгалын шинж байдал: 17.5 см өндөртэй, 7 см өргөнтэй, 3 см зузаантай,
6.2х6.2 см хэмжээний дөрвөлжин нүхтэй, дөрвөн
талтай, тал тус бүрт нь ганц эвэрт барсыг суугаа,
модонд асаж буй, хэвтэж буй, цоройж буй байдлаар дүрсэлсэн хээн чимэглэлтэй, 4 ширхэг, гурван бүтэн, нэг нь эвдэрсэн.
Хувийн дугаар: АТ-2012-11-12
АТ-2012-11-13
АТ-2012-11-14
АТ-2012-11-15.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A