A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ТУХАЙ (Энхийг сахиулагчдын өдөр)

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад "Энхийг сахиулагчдын өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-д "4.1.48.Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Ж.ЭНХБАЯР