A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012-11-24-ний 135-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2004-135)

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын "Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд" гэсэн Хоёр дахь хэсэгт "6.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэж нэмсүгэй.

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад шилжүүлсэнтэй холбогдуулан зохих гэрээ байгуулж, хамгаалалтыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД