A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2008-65-д)

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолын З дугаар зүйлд заасан Гадаад харилцааны яамны орон тооны хязгаар "128" гэснийг "148" гэж өөрчилсүгэй.

/Энэ зүйлийг ЗГ-ын 2012-8-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 2012 онд гарах зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад багтаан зохицуулж, цаашид улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР