- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Төрийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Удирдах албан тушаалтай дүйцүүлэн жиших мэргэжлийн албан тушаал" гэсэн хэсгийн ТҮЭМ-6 зэрэглэлд "Улсын клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тасгийн эрхлэгч" гэж, ТҮЭМ-5 зэрэглэлд "Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн зэрэглэлтэй хотын нэгдсэн эмнэлэг, тэдгээртэй адилтгах байгууллагын тасгийн эрхлэгч" гэж тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоолыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваад тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
