- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 156
Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 4 дэх заалтын "Берлин-евро-1.020" гэснийг "Берлин-евро-1.200", 5 дахь заалтын "Брюссель-евро-1.030" гэснийг "Брюссель-евро-1.230", 10 дахь заалтын "Вена-евро-1.030" гэснийг "Вена-евро-1.250", 15 дахь заалтын "Лондон-фунт-900" гэснийг "Лондон-фунт-1.200", 23 дахь заалтын "Сөүл-ам.доллар-1.600" гэснийг "Сөүл-ам.доллар-1.760", 28 дахь заалтын "Женев-шв.франк-1.932" гэснийг "Женев-шв.франк-2.100", 30 дахь заалтын "Кызыль-рубль-34.700" гэснийг "Кызыл-ам.доллар-1.300", 31 дэх заалтын "Улаан-Үд-рубль-34.700" гэснийг "Улаан-Үд-ам.доллар-1.300", ЗЗ дахь заалтын "Эрхүү-рубль-34.700" гэснийг "Эрхүү-ам.доллар-1.300" гэж тус тус өөрчлөн 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Дээрх Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчилж байгаатай холбогдуулан 2012 онд гарах зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад багтаан зохицуулж, цаашид улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
