A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2012-112-р тогтоол)

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4, Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Газрын тос, газрын тосны зарим бүтээгдэхүүний албан татварын тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"2. Дотоодод автобензин, дизелийн түлш үйлдвэрлэхэд түүхий эдээр ашиглах зорилгоор импортоор оруулах дараахь нэр төрлийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Зүйл Мөр (HS code) Үндэсний код Барааны бичиглэл Ногдуулах гаалийн татварын хувь
27.09 2709.00 - Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0
27.10 2710.12 90 Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд 0
27.10 2710.20 90 Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд 0

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА