- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН,УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН,УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 6
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан:
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Дагвадоржийн Энхбаяр, Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Дашцэрэнгийн Баярцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Хишигдуламын Намсрайжав, Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Дарамын Цээлэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Цэндийн Пүрэвбаатар, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин Нукаагийн Ээбаатар, Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн малчин Дампилийн Очирбат, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багийн малчин Магваны Батболд, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн малчин Ичинноровын Баасанцэдэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчин Дамдинжавын Мулдуу, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Цэсэнгийн Даваа, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Лувсангийн Мажиг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Пэрэнлэйн Батдорж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн малчин Бат-Өлзийн Каров, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Задагийн Сайфолда, Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн малчин Балдансанжаагийн Нямбуу, Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Дуламын Очирбат, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Балдандоржийн Самданбазар, Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн малчин Ням-Очирын Лхагва-Очир, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн малчин Чимгээгийн Гэндэнсүрэн нарыг "Улсын сайн малчин"-аар тус тус шалгаруулсугай;
2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Гурванборхууд" ХХК, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Баян-Ундрага" ХХК, Дорнод аймгийн "Дорнод гурил" ХХК-ийн Халх гол суман дахь "Булгадай" үр тарианы бригад, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын "Мөнх-Онон" ХХК, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Номунхан" ХХК-ийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор тус тус шалгаруулсугай;
3. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Займын Болатбек, Ховд аймгийн Буянт сумын иргэн Иманханы Төлөөгөн, Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Пунцагийн Норов, Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Лувсангийн Баярхүү, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Гунгаагийн Загдсүрэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн Бүлтүүшийн Одгэрэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Шушаагийн Цагаанбулаг, Булган аймгийн Орхон сумын иргэн Чойнжуурын Юулай, Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Дарханы Лувсан нарыг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
