- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1999 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1999 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 99
"Монгол Улсын 1999 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль"д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1999 онд санхүүжүүлэх барилга байгууламж,төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын зориулалтаар Замын сангаас болон төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын, өмч хувьчлалын орлогоос төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хуваарийг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Өмч хувьчлалыг шуурхай, далайцтай зохион байгуулан түүний орлогыг энэ тогтоолын 3 дугаар хавсралтад заасан хугацааны дагуу улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, өмч хувьчилснаас орсон орлогыг зөвхөн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд зарцуулахыг Сангийн сайд Я.Очирсүхэд тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
