- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
1999 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Нийслэлийн түргэн тусламжийн автобааз /УҮГ/-ыг нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй нэгтгэж өөрчлөн байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН
Текст томруулах
A
A
A
