- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол газрын тос товчооны /хуучин нэрээр/ харьяанд байсан "Галба" улсын үйлдвэрийн газрыг татан буулгасугай.
2.Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Энхболд нарт даалгах нь:
а/ "Галба" улсын үйлдвэрийн газрын татан буулгах комисс томилон ажиллуулсугай.
б/ уг үйлдвэрийн газрын байгуулах болон геологи судалгааны ажлыг гүйцэтгэхэд улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж байсан тул түүний үйл ажиллагаанд хэрэглэж байсан машин, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг худалдсаны орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх