A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1998 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1998 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 256

Монгол Улсын 1998 оны төсвийн тухай хууль, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1998 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1998 онд санхүүжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын, замын сан болон төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зам, гүүрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:

а/улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавьж, ажлын явц, ашиглалтад оруулах хугацааг үндэслэн энэхүү тогтоолоор баталсан нийт дүнд багтаан холбогдох захиалагч яам, байгууллагатай тохиролцож хөрөнгийн зохицуулалт хийн санхүүжүүлсүгэй;

б/хөрөнгө оруулалтаар санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх график гарган төсвийн орлогоос тодорхой хувиар сар бүр төвлөрүүлэн санхүүжүүлэх, хяналт тавих журам боловсруулан 1998 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдөж ажилласугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН