- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ
1999 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 111
Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1999 оны төвлөрсөн төсөвт тусгагдсан 29,3 сая төгрөгийг Соёл урлагийн их сургуулийн харьяа Дизайн урлагийн коллежид хуваарилан олгохыг Сангийн сайд Я.Очирсүх, Гэгээрлийн сайд А.Баттөр нарт тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
