A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1995 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 210

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1995 онд хэрэгжүүлэх төсөл, барилга байгууламж, арга хэмжээний жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

/Засгийн газрын 1995 оны 128 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-д даалгах нь:

а) улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, барилга байгууламж, арга хэмжээг санхүүжүүлэх ажлын зураг, төсвийн бүрдэлт, инженерийн хангамж,техникийн нөхцөл, үр ашиг зэргийг харгалзан захиалагч, гүйцэтгэгчтэй хэлцлийн гэрээг байгуулах замаар зохих бэлтгэлийг нь хангуулсны үндсэн дээр шийдвэрлэж байсугай;

б) улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгөөр санхүүжигдэх төсөл, барилга байгууламж, арга хэмжээний хэрэгжилтийн байдал, үр ашигтай уялдуулан эх үүсвэрийн нийт дүнд багтаан шаардлагатай зохицуулалт хийж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ