- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1995 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1995 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 128
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1995 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан хүмүүст орон сууц худалдан авахад зориулан улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөс 1995 онд 60 сая төгрөг олгох, цаашид нийслэлд ашиглалтад орох орон сууцнаас олгож байхаар хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах замаар шийдвэрлэж байхыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д тус тус даалгасугай.
З.Барилгын төсөвт өртгийн нэмэгдэл болон дайвар зардлуудыг тооцох нормативуудыг шинэчлэн тогтоох асуудлыг иж бүрэн судалж, энэ оны Ш улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1995 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай" 1994 оны 21О дугаар тогтоолын хавсралт, "Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 199З оны 155 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A

1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр |
Улаанбаатар хот |