- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 12 сарын 25-ны өдөр
Дугаар 332
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын 1997 оны төсвийн тухай хууль, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1997 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, төслийн ач холбогдол, санхүүжилтийн байдалтай уялдуулан холбогдох захиалагч яам, байгууллагатай тохиролцон энэ тогтоолоор баталсан нийт дүнд нь багтаан хөрөнгийн зохицуулалт хийж байхыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй
/ 1, 3 дугаар зүйлийг Засгийн газрын 1997 оны 175 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М. ЭНХСАЙХАН
САНГИЙН САЙД П. ЦАГААН
Текст томруулах
A
A
A
