A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ЗАРИМ ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭС, ХАМГААЛАЛТЫН ГОРИМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 95

"Зарим газрыг тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" Монгол Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Говь гурвансайханы байгалийн үндэсний цогцолборт газрын хилийн цэс, хамгаалалтын горимыг 1, 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй болсонд тооцсон/

2.Дархан цаазтай Богдхан уул, Говийн их дархан газрын хамгаалалтын горимыг 3, 4 дүгээр хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор 2 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/

3.Говь гурвансайханы байгалийн үндэсний цогцолборт газрын хамгаалалт, судалгаа шинжилгээний ажлыг Даланзадгад хот дахь Говийг хөгжүүлэх төслийн төвд хариуцуулсугай. /Засгийн газрын 1997 оны 36 дугаар тогтоолоор 3 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/

4.Говь гурвсансайханы байгалийн үндсэсний цогцолборт газрын хамгаалалт, судалгааны ажлыг олон улсын байгууллагаас энэхүү нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөлтэй холбон авч үзэж, нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудалтай уялдуулан хэрэгжүүлж байхыг Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Өмнөговь аймгийн Засаг дарга (Ц.МИЖИДДОРЖ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ