- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90
Монгол Улсын Хилийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгах нь:
а)улсын хил хамгаалалтын бэлэн байдал, хангалт үйлчилгээг сайжруулж, техник хэрэгслийг сэргээн засварлах, Монгол-Оросын хилийн хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх замаар хил хамгаалалтыг бэхжүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;
б)улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай.
2."Хилийн цэргийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн 1982 оны 365 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гуравдугаар зэргийн хилийн суманд Монгол-Оросын хилийн дагуухь сумангуудыг нэмж хамааруулсугай.
3.Хилийн цэргийг удирдах газрын бүтэц,зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулсантай холбогдож гарах хэмнэлт, түүнчлэн илүүдэл барилга байгууламж, техник, материал хэрэгслийг борлуулсны орлогыг улсын хил хамгаалалтыг сайжруулах арга хэмжээнд зориулан зарцуулахыг Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т зөвшөөрсүгэй.
4.Улсын хил хамгаалалтад оролцуулах туслах хүчнийг ажиллуулах болон урамшуулах журмыг Сангийн яамтай тохиролцон баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаад зөвшөөрсүгэй.
5.Монгол-Оросын хил дээр шинээр байгуулагдсан хороо, суманг холбоожуулах, хилийн цэргийн хэмжээнд мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, хил хамгаалалтад шаардлагатай барилга байгууламж, орон сууц барих, нисдэг тэрэг, онгоц, инженерийн төхөөрөмж, техник хэрэгслийг сэргээн засварлах, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Хилийн цэргийг удирдах газрын жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
6.Хилийн суман, салбарыг 1995-1998 онд багтаан телевизийн үндэсний нэвтрүүлэг үздэг болгох, хил хамгаалалтад зориулж цэргийн холбооны техник засварын тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг Сангийн яамтай хамтран дэс дараатай авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа, Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэв нарт даалгасугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хил хамгаалалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 256 дугаар тогтоолын 7 дугаар зүйлээр өөрчлөн найруулсан "Хилийн цэргийн талаар авах зарим аргаНхэмжээний тухай" Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн 1982 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 365 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийг "Хилийн 6, 7, 9 дүгээр хорооны төвийн офицер, ахлагч нарт олгох хилийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар, Сүхбаатарын шалган нэвтрүүлэх тусгай боомт болон хилийн бусад хороо, ангийн төвийн офицер, ахлагч, 6, 7, 9, 12 дугаар хорооны төвийн энгийн ажилчин, албан хаагчдад олгох хилийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар тус тус тогтоох" гэж өөрчлөн найруулж, дор дурдсан тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай:
а)"Улсын хил хамгаалалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)ийн 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 256 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "б" заалт;
б)"Хилийн цэргийг талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 365 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "г" заалт, 6, 8, 12 дугаар зүйл;
в)"Улсын хил хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 5 дугаарп зүйл, 7 дугаар зүйлийн "б", "в" заалт, 12 дугаар зүйл.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА
Текст томруулах
A
A
A

1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |