A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стандартчилал, хэмжил зүйн төв дэх хувьсах гүйдлийн хүчдэлийн хэмжлийн нэгжийн эталоныг улсын эталоноор баталсугай.

2. Улсын эталоныг олон улсын болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйцүүлж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн төв (Ж.ХҮРЭЛСҮХ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ