A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2001 оны 1 дү гээр сарын 17-ны өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвд хадгалагдаж байгаа цагаан алтан эсэргүүцлийн эталон термометрийг температурын хэмжлийн нэгжийн, ДМА-5000 эталон денситиметрийг нягтын хэмжлийн нэгжийн улсын эталоноор тус тус баталсугай.

2. Улсын эталоныг олон улсын болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Ж.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ