- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 257
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Стандартчилал, хэмжил зүйн төв дэх цахилгаан эрчим хүчний чадлын эталоныг улсын эталоноор баталсугай.
2. Улсын эталоныг олон улсын болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн төв (Ж.ХҮРЭЛСҮХ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
