A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв дэх тогтмол гүйдлийн эталон эсэргүүцлийн ороомгийг тогтмол гүйдлийн эсэргүүцлийн хэмжлийн нэгжийн, эталон ачаат бүлүүрт манометрийг даралтын хэмжлийн нэгжийн улсын эталоноор тус тус баталсугай.

2. Улсын эталоныг олон улсын болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Ж.Хүрэлсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ