A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ЭТАЛОН БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 2

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв дэх олон улсын Е1 ангийн нарийвчлал бүхий анхдагч эталон-туухайг массын хэмжлийн нэгжийн, анхдагч эталон-бүлэг хэвийн элементийг цахилгаан хөдөлгөгч хүчний хэмжлийн нэгжийн улсын эталоноор тус тус тогтоосугай.

2.Улсын эталоныг олон улсын байгууллага болон гадаад орны холбогдох эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулж байхыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Н.Баярмагнайд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР