- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРГАЦ ХУРААХ АЖЛЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УРГАЦ ХУРААХ АЖЛЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 140
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Өөлд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
а/энэ оны ургац хураалтын ажлыг газар дээр нь зохион байгуулах орон нутгийн комиссыг газар тариалангийн гол бүсийн аймаг болон нийслэлийн хэмжээнд байгуулан ажиллуулж, ургац хураах, хүлээн авах, техник засварлах болон шаардлагатай бусад бэлтгэл ажлыг энэ оны 8 дугаар сард багтаан бүрэн хийж дуусгах, хадлан тэжээл бэлтгэл, уринш боловсруулалтын явцыг эрчимжүүлж ажиллах;
б/ургац хураах, хүлээн авах, хадгалах, борлуулах, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдсон ажлын шат дамжлага бүрт нутгийн төр захиргааны болон аж ахуйн байгууллагас тавих хяналт шалгалтыг сайжруулан, үр тариа, төмс, хүнсний ногоог үрэгдүүлж хаягдуулахгүй хураан авах;
в/ургацын байдал, хураалт эхлэх хугацаатай уялдуулан аж ахуйн нэгж бүрт гаднаас авч ажиллуулах хүн хүч, машин техникийг хугацаанд нь гэрээлүүлэх ажлыг зохион байгуулах.
2.Ургац тээврийн зам, гүүрийг засварлах, сумдын холбоог хэвийн ажиллагаатай байлгах, аж ахуйн нэгжүүдийг үр тариа тээвэрлэх авто хөсгөөр хангах, шатах тослох материал, цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байхад тус тусын чиглэлээр шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан, Эрчим хүч, геологи уул уурхайн сайд Б.Жигжид, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт нарт даалгасугай.
3.Газар тариалан эрхэлдэг аймгуудад Улсын ургацын комиссын гишүүдийг ажилуулахтай холбогдуулан Улсын ургацын комиссын төсвийг 3 сая төгрөгөөр нэмэгдүүлж Засгийн газрын нөөцөөс гаргахыг Сангийн сайд Э.Бямбажавт зөвшөөрссүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүнс, хөдөө аж ахуйнсайд Ц.ӨӨЛД
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 8 дугаар сарын 17-ны өдөр |
Улаанбаатар хот |