A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 147

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулах төсөл нь Монгол Улсын эрчим хүчний хангамжид тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж, уг усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг 1996 оноос эхлүүлэх тухай Эрчим хүч, геологи, уул уурхайн яамнаас холбогдох яам, газартай хамтран оруулсан саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Эгийн гол дээр усан цахилгаан станц барьж байгуулахад нэмж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаадын санхүүжүүлэгчдийг олох арга хэмжээг Монгол банктай хамтран авч, саналаа 1996 оны I улиралд Засгийн газарт оруулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.

З.Түлш, эрчим хүчний салбарт өртөг зардал хямдруулах, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, дотоод нөөцөө дайчлах зэргээр уг станцыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д даалгасугай.

4.Эгийн гол дээр усан цахилгаан станц барьж байгуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг эхлэх, дагалдах барилга байгууламжийг барих, дэд бүтцийг бий болгох асуудлыг 1996 оноос эхлэн жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байхыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрчим хүч,геологи,уул уурхайн сайд Б.ЖИГЖИД

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ