- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРОО БОЛОН ОЙ, УСНЫ ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРОО БОЛОН ОЙ, УСНЫ ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 4
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтын 20 дахь хэсгийн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга" гэснийг "Байгаль орчны сайд" гэж өөрчилсүгэй.
2. Усны үндэсний хорооны 2003 оны төсөв, орон тоог Байгаль орчны яамны мэдэлд шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин нарт даалгасугай.
3. Шинжлэх ухааны академитай тохиролцох замаар Гео-экологийн хүрээлэнгийн ой, усны хэсгийг шилжүүлэн авч Ойн хайгуул төслийн төвтэй нэгтгэн Байгаль, ой, усны нөөцийн газрын харьяа Ой, усны хайгуул, судалгааны төв байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.
4. Шинжлэх ухааны академитай хамтран Гео-экологийн хүрээлэнгийн 2003 оны төсөвт зохицуулалт хийж Ой, усны хайгуул, судалгааны төвийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
