- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3 дахь заалт, Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны хэрэг эрхлэх газар байгуулсугай
2. Усны хэрэг эрхлэх газрын харьяанд аж ахуйн тооцоон дээр ажиллаж, зардлаа орлогоороо нөхөх Усны хэмнэлтийн төв байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтын "Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсний "15.Байгаль, ой, усны нөөцийн газар" гэсэн заалтыг "Усны хэрэг эрхлэх газар" гэж өөрчилсүгэй.
(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Текст томруулах
A
A
A
