A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 202

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа, Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэв нарт

даалгах нь:

а)хилийн албаны зохион байгуулалт, хилчдийн сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэх замаар улсын хил хамгаалалтыг сайжруулж, хилээр автомашин, ноолуур болон бусад зүйл хууль бусаар гарган дамын наймаа хийж байгаа явдлыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б)хилийн цэргийн З1 дүгээр хорооны 8 суман, 24 дүгээр хорооны 2 суманг энэ оны 11 дүгээр сард багтаан мотоциклтой болгох арга хэмжээ авсугай.

2.Хилийн З1, 24 дүгээр хорооны зарим сумангуудыг мотоциклтой болгоход зориулан 4,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж хилийн цэрэгт олгохыг Сангийн сайд Э.Бямбажавт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ