- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан:
| -Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн малчин | Боожийн НАДМИД; |
| -Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин | Бямбадоржийн ЛУВСАНГОНЧИГ; |
| -Говь-алтай аймгийн Халиун сумын Олон-булаг багийн малчин | Нямхүүгийн ДАВАА; |
| -Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн малчин | Жамцын ДОНТОР; |
| -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн малчин | Батын ЛХАГВАСҮРЭН; |
| -Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин | Намдагийн СҮХБААТАР; |
| -Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн малчин | Батнасангийн ЛУВСАНЖАМБАА; |
| -Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн малчин | Цэндийн БЯМБАА; |
| -Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-нуур багийн малчин | Шархүүгийн ЧУЛУУН; |
| -Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин | Чулуунбаатарын ГАНБААТАР нарыг |
| "УЛСЫН САЙН МАЛЧИН"-аар. |
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Д.Насанжаргал захиралтай "НОМУН ХАН" ХХК-ийг "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор тус тус шалгаруулсугай.
2."Улсын сайн малчин","Улсын тэргүүний тариаланч хамт олон"-д олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлийн үнэд зориулж 3 сая 850 /гурван сая найман зуун тавин мянга/ мянган төгрөгийг улсын төсвөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх