- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2003 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2003 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 36
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2003 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, улсын төсвийн болон замын сангийн хөрөнгөөр 2003 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .
2. Шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний зураг төсөв нь батлагдсаны дараа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, санхүүжилтийн байдалд хяналт тавьж, холбогдох яам, газруудын саналыг үндэслэн энэ тогтоолоор батлагдсан дүнд багтаан шаардлагатай зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
