A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Хээлтэгчийн хувийн жинг зохистой хэмжээнд хүргэж мал сүргээ үр төлөөр нь өсгөн, малын үүлдэрлэг байдал,ашиг шимийг сайжруулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар өндөр амжилт гаргасан,энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан малчдыг "Улсын сайн малчин"-аар, газар тариалангийн үйлдвэрлэлийг үр ашигтай эрхлэн арвин ургац авч, эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулах,тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар өндөр амжилт гаргасан, энэ тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан хамт олныг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор тус тус шалгаруулсугай.

2. "Улсын сайн малчин","Улсын тэргүүний тариаланч хамт олон"-ны шагналд зориулж 2,4 (хоёр сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд П. Цагаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л. НЯМСАМБУУ

Сангийн сайд П.ЦАГААН