A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 1 дүгээр сарын 30 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсын 1996 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Улсын төвлөрсөн төсөвт орлого оруулах аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, улсын төвлөрсөн төсвийн төвлөрүүлэн захирагчийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас Монголын Засгийн газарт олгох зээл, тусламжаас улсын төвлөрсөн төсөвт оруулах орлогын хэмжээ, түүнийг хариуцан гүйцэтгэх байгууллагыг З, 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Төрийн мэдлийн үнэт цаасыг дотоод, гадаад зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар өмч хувьчлалын санд төвлөрүүлэх орлогыг 6,5 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх арга хэмжээ авахын хамтаар хүн, мал эмнэлэг, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудыг хувьчлах үндсэн чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишид даалгасугай.

З.Нефтийн бүтээгдэхүүний улсын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулан урьд онуудад гадаадын тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн шатахуун, тос, тосолгооны материалын үнээс улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгөөс 2,0 тэрбум төгрөгийг Нефтьимпорт концерний мэдэлд үлдээ- хийг Сангийн сайд Э.Бямбажав, улсын нөөцийн шатахууныг дээрх хөрөнгийн хэмжээнд багтаан нэмэгдүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогтод даалгасугай. /Энэ хэсэг Засгийн газрын 1996 оны 224 дүгээр тогтоолоор хүчингүй болсон./

4.Гаалийн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу баруун чиглэлийн хилийн /Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь/ боомтуудаар импортолж байгаа авто бензин, дизелийн түлшний гаалийн татварыг 1996 оны тухайд 50 хувиар хөнгөлөхийг Сангийн сайд Э.Бямбажавт зөвшөөрсүгэй.

5.Төсөвт байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн ашиглалт, түүний үр ашгийн байдалд тавих хяналтыг хүчтэй болгож, төрийн өмчийн хөрөнгийг бусдад зээлдүүлэх, хандивлах, хувь хөрөнгөнд оруулан нийлүүлэх, хуулиар тогтоосон журмаас гадуур баталгаа болгох, үр ашиг, ач холбогдол багатай хөрөнгө оруулалт хийх, зохих хууль тогтоомж, эрх зүйн актад зааснаас өөрөөр хангалт, үйлчилгээнд хэрэглэх, байгууллагын ой тэмдэглэх, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн болон төсвийн хөрөнгийг өөрийнхөө тухай сурталчилгаа явуулахад ашиглах зэргийг зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга, бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай.

6.Сангийн сайд Э.Бямбажавт даалгах нь:

а/татварын хяналтыг бүх шатанд бэхжүүлэх, албан татвараас зайлсхийх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

б/улирлын чанартай гарсан төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж төсвийн ерөнхийлэн захирагч нарт түр хугацааны зээл олгох журмыг Монгол банктай хамтран боловсруулж энэ оны 1 дүгээр улиралд Засгийн газарт оруулах.

7.Төв, орон нутгийн төрийн захиргааны болон үйлчилгээний албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоо, зардал хорогдуулахтай холбогдсон саналыг 1996 оны 2 дугаар улиралд Засгийн газрын хуралдаанд оруулахыг бүх шатны удирдлагын бүтцийг хянан үзэж, ажлын ачааллыг нягтруулах, аппаратын шат дамжлагыг цөөлөх, орон тоог хорогдуулах санал боловсруулах Засгийн газрын комиссын дарга Л.Энэбишид даалгасугай.

8.Соёл, урлагийн байгууллагуудын үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж цалин хөлснийхөө зохих хэсгийг өөрийн орлогоор нөхөх журамд ээлж дараатайгаар шилжүүлэх тодорхой арга хэмжээний төслийг 1996 оны 4 дүгээр сард багтаан оны хуваарьтайгаар /1996 онд цалин хөлснийхөө 15-аас доошгүй хувийг өөрийнхөө орлогоор нөхөх саналын хамт/ боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Н.Энхбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

9.Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, Сангийн сайд Э.Бямбажавт даалгах нь:

а/үндсэн хөрөнгийг ашигласан хугацаа, анхны үнэ, түүний элэгдэл,ашиглалтын байдал, технологийн түвшин,өнөөгийн зах зээлийн үнэ зэргийг харгалзан дахин үнэлж, нягтлан бодох бүртгэлд тусгах ажлыг үндсэнд нь 1996 оны З дугаар улиралд багтаан дуусгах ажлыг зохион байгуулсугай;

б/дахин үнэлсэн үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний өртөг, зардалд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын техникийн шинэчлэлтийн түвшин,үр ашгийн үзүүлэлт, өөрийн хөрөнгийн зайлшгүй хэрэгцээтэй нь уялдуулан оны ялгавартайгаар /1996 оны хувьд үндсэн чиглэл, төсөвт туссан хэмжээгээр/ аажмаар шингээх журам тогтоож мөрдүүлсүгэй.

10.Үндсэн хөрөнгийг дахин үнэлж дуусгах, элэгдлийг өртөг зардалд шингээх ажлыг төсвийн орлогыг огцом бууруулахгүй, үнэ өсгөж инфляцийг хөөрөгдөхгүй байхаар энэ тогтоолын 9 дүгээр зүйлийн "б"-д заасан зарчмыг баримтлан хэрэгжүүлэхийг яам, тусгай газрын сайд, дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

11.Улсын банк /хуучин нэрээр/-наас шилжиж ирсэн болон захир- гаадалтын аргаар олгогдсон зээлийн өр, хүүгийн хэмжээнд Засгийн газрын үнэт цаас гаргаж, уг өрийг холбогдох банкны тайлан тэнцэлд тусгайлан бүртгэж, Монгол банк, Сангийн яамнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан арилжааны банкинд, үнэт цаасны төлбөрийг 1997 оноос нөхөн олгох арга хэмжээг үе шаттайгаар авахын зэрэгцээ санхүүгийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх төслийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны оролцоотой хэрэгжүүлэх ажлыг энэ онд багтаан Монгол банктай хамтран зохион байгуулахыг Сангийн сайд Э.Бямбажавт даалгасугай.

12.Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляцийн түвшин, гадаад худалдааны төлбөрийн тэнцэл, улсын төсөв зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тогтмол судлан, улирал тутам дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаанд даалгасугай.

1З.Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын ашиглалт, түүний үр дүнг сан тус бүрээр энэ оны 1 дүгээр улиралд багтаан гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Соёлын сайд Н.Энхбаяр, Байгаль орчны сайд З.Батжаргал, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гом- божав, Шинжлэх ухаан, боловсролын сайд С.Төмөр-очир нарт, яамдын материалыг үндэслэн нэгдсэн дүгнэлт гаргаж 1996 оны 4 дүгээр сард Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Э.Бямбажавт даалгасугай.

14.Төсөвт байгууллага нэг бүрийг бүртгэлийн дугаартай болгож тэдгээрээс банкны байгууллагаар дамжуулан хийж байгаа гүйлгээний бүх баримтад уг дугаарыг бичиж хэвшүүлэх замаар төсөвт байгууллагын данс бүртгэлийг компьютержүүлэх эхний үндэс бүрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Э.Бямбажав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

15.Засгийн газрын шугамаар ирж буй зээл, тусламжийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, уг хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, төгрөгийн эх үүсвэрийг улсын төсөвт оруулах гүйлгээг төвлөрүүлэн гүйцэтгэх үүргийг Улсын гаалийн ерөнхий газарт хариуцуулахыг Сангийн сайд Э.Бямбажавт даалгасугай.

16.Засгийн газраас 1991 онд гаргасан улсын зээллэгийн нийт үндсэн үнийг хүүгийн хамт 1996 онд багтаан олгохыг Сангийн сайд Э.Бямбажавт зөвшөөрсүгэй.

17."Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх талаар авах талаар зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 178 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"9.Төрийн өмчийн оролцоотой компанийн татвар төлсний дараахь төрийн өмчид ногдох ашгаас үйлдвэрлэлээ өргөтгөх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгийг тэдгээр байгууллагын харьцдаг санхүү, татварын албадтай тохиролцон тодорхойлж тэдний мэдэлд үлдээж, ногдол ашгаар төсөвт төлөх хэмжээг жил бүр тогтоож байхыг төсөвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай".

18. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг ханган биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 231 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, "Улсын зээллэг гарагх тухай" Засгийн газрын 1991 оны 98 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "...5 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр ..." гэсэн хэсгийг; тэрчлэн "Соёл, урлагийг хөгжүүлэх сан" байгуулагдсантай холбогдуулан "Кино урлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 65 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тустус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ