- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 5
Монгол Улсын 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Улсын төвлөрсөн төсөвт орлого төлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, /1 дүгээр хавсралтыг 2000 оны 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ улсын төвлөрсөн төсвийн төвлөрүүлэн захирагчийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, Улсын Их Хурлын 1996 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Улсын төвлөрсөн төсвийн зарлагыг төсвийн захирагч тус бүрээр, зардлын зүйлээр хуваарилан хүргүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
САНГИЙН САЙД П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
