- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 231
Монгол Улсын 1995 оны Улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төвлөрсөн төсөвтэй харьцаж орлого оруулах аж ахуйн нэгж, байгууллаг ын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, төвлөрсөн төсөвтэй харьцах зарим төсөвт байгууллагуудын төвлөрүүлэн захирагчийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Засгийн газрын 1996 оны 17 дугаар тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй/
2.Улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсөвт газрууд, төсвийн төвлөрүүлэн захирагчид болон аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллагуудын 50-иас доошгүй хувийг сонгон авч тэдгээрийн 1994 оны төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд тус тусын харъяаллын дагуу шалгалт хийж, мөрөөр нь тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, төсвийн хөрөнгө хуваарилуулан авдаг газруудынхаа 1994 оны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг нэг бүрчлэн авч үзэхийг төсвийн хөрөнгийг төвлөрүүлэн захирагчдад тус тус даалгасугай.
З.Харъяа улсын үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлд саналаа оруулах замаар өмч, хөрөнгийн ашиглалтад нь шалгалт хийж, бүртгэлжүүлэх, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах арга хэмжээ авахыг холбогдох сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Төсөвтэй холбогдсон өрийн сүлжээ гаргах, зарим тохиолдолд цалин хөлс хугацаандаа олгогдохгүйд хүрэх зэрэг дутагдлыг таслан зогсоох үүднээс төсвийн санхүүжилтийг төсвийн орлогын биелэлтээс хамааруулан хийж, тэргүүн ээлжинд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж олгож, нийгмийн даатгалын шимтгэл, гэрэл,халаалтын хөлсийг төлж байх журам тогтоож мөрдүүлэхийг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нарт даалгасугай.
5.Улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсвийн шууд захирагчдын албан томилолт, унааны зардлын лимитийг тогтоож өгөхийг Сангийн сайд Д.Даваасамбууд, төвлөрүүлэн захирагчтай харьцдаг газруудын дээрх зардлын лимитийг Сангийн яамтай хамтран тогтоож мөрдүүлэхийг холбогдох төвлөрүүлэн захирагч нарт тус тус даалгасугай.
6.Аймаг,нийслэл,сум,дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:
а/ тухайн орон нутгийн төсөвтэй харилцагч төсвийн захирагчийн албан томилолтын болон унааны зардлын лимитийг нэгбүрчлэн тогтоон өгч, биелэлтэд нь сар, улирал тутам хяналт тавьж ажилласугай;
б/ төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоо бүхий аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих төрийн төлөөлөгчийг томилон ажиллуулж, тэдгээрийн ашиг, орлого, цалингийн сан, ногдол ашиг болон төрийн өмч худалдсаны орлогыг тодорхойлж төсөвт оруулахын хамт валютын нөөцийн зарцуулалтын байдал, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн явцыг улирал тутамд авч үзэж тодорхой арга хэмжээ авч байсугай;
в/ толгойлох удирдлага нь нийслэлд байрладаг татвар, нийгэм хангамж, даатгал, холбоо, нефть хангамжийн зэрэг төрийн өмчийн болон төсөвт байгууллагуудын орон нутгийн салбар, хэлтэс, тасгуудын орлого, зарлага, санхүүжилтийн хийгээд захиргаа, аж ахуйн зардлын тайлан мэдээг гаргуулан авч, өмч хөрөнгийн хөдөлгөөний бүртгэл хөтөлж, хууль тогтоомжийн мөрдөлтөд хяналт тавьж ажилласугай.
7."Улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай Засгийн газрын илтгэлийг хэлэлцсэн дүнгийн тухай" Улсын Их Хурлын 1994 оны 7З дугаар, "Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 8З дугаар тогтоолуудад заасныг үндэслэн бүх шатны удирдлагын бүтцийг хянан үзэж, ажлын ачааллыг нягтруулах, аппаратын шат дамжлагыг цөөлөх, орон тоог хорогдуулах арга хэмжээний тухай санал боловсруулж 1995 оны 2 дугаар сард Засгийн газарт оруулах комиссыг З дугаар хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсугай.
8.Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв, орон нутгийн болон тэдгээрийн харъяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх, хэмнэлт гаргаж ажиллагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар бодлогын чанартай болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи асуудлыг судлан боловсруулж саналаа 1995 оны 1 дүгээр сарын 25-ны дотор дээр дурдсан "Санал боловсруулах" комисст оруулсан байхыг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
9.Мэргэжлийн боловсролын сургуульд 1995/1996 оны хичээлийн жилд суралцагчдын 55-аас доошгүй хувийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн захиалга, хөрөнгөөр суралцуулах, цаашид дээрх журмаар суралцагчдын эзлэх хувийн жинг жил дараалан нэмэгдүүлэх хуваарь гарган мөрдөж ажиллахыг Шинжлэх ухаан, боловсролын сайд Н.Өлзийхутагт даалгасугай.
10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төвлөрсөн төсвийн 1994 оны гүйцэтгэлийг ханган биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. /Засгийн газрын 1996 оны 17 дугаар тогтоолоор 9, 10 дахь хэсгүүд хүчингүй/
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A
