- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2002 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2002 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2002 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, улсын төсвийн болон замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, санхүүжилтийн байдалд хяналт тавьж, энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан шаардлагатай зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
