- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 147
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2001 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралт, улсын төвлөрсөн төсвийн болон замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц, төслийн ач холбогдол, ашиглалтад оруулах хугацаа, санхүүжилтийн байдалд хяналт тавьж, захиалагч байгууллагуудтай тохиролцон энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан шаардлагатай зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
З. "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
