- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2000 онд санхүүжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын, улсын төвлөрсөн төсвийн болон замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, төслийн ач холбогдол, санхүүжилтийн байдалтай уялдуулан холбогдох яам, байгууллагуудтай тохиролцон, энэ тогтоолоор батлагдсан дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "2000 оны төвлөрсөн төсвийг биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны З дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолын З, 4, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
