A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2004 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ЗГ-ы
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2004 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ЗГ-ын 2004 оны 229-р тогтоолоор хүчингүйд тооцсон/

2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2004 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр 1 дүгээр хавсралт, улсын төсвийн болон замын сангийн хөрөнгөөр 2004 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний зураг, төсөв нь батлагдсаны дараа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд нь багтаан шаардлагатай бол зохицуулалт хийж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН