- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ШАЛГАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ШАЛГАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Монгол улс, Оросын Холбооны улсын хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын монголын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2.Монгол улс, Оросын Холбооны улсын хоорондын улсын хилийг шалгах хамтарсан комиссын монголын хэсгийг Гадаад харилцааны яамны дэргэд ажиллуулж, хил шалгах ажлыг хоёр талын тохиролцсон одоогийн зохион байгуулалтын хэлбэр, санхүүгийн нөхцөл, төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн явуулахыг Гадаад харилцааны яаманд, энэ ажилд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн яаманд тус тус даалгасугай.
3.Улсын хилийг шалгахад шаардлагатай хүн хүч, техник, тээврийн хэрэгслээр хангахыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Улсын геодези, зураг зүйн газар; шатахуун, тослох материалын лимитийг монголын хэсгийн захиалгын дагуу хуваарилан олгож байхыг "Нефть импорт" концернд тус тус үүрэг болгосугай.
4.Улсын хилийг шалгах ажлын явцад мэргэжлийн хүмүүс, хил сайн мэдэх иргэдийг шаардлагатай үед түр хугацаагаар ажиллуулж, тэдэнд зохих журмын дагуу хөлс олгож байхыг хамтарсан комиссын монголын хэсэгт зөвшөөрсүгэй.
5.Улсын хилийг шалгах ажлын үед уналгын агт морь, орон байр, хүнсний зүйлээр хангах, шатахуун, машин техникийн сэлбэгийн талаар ажлын хэсэгт туслалцаа үзүүлж байхыг Баян-өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН
Гадаад харилцааны сайд Ц.ГОМБОСҮРЭН
Текст томруулах
A
A
A

1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |