A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 158

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг болон "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 37 дугаар тогтоол, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. /Энэ заалт Засгийн газрын 1997 оны 209 дүгээр тогтоолоор хүчингүй/.

2.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын сарын цалинг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адил байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүүрэг, сум, хороо, багийн Засаг даргын албан тушаалын цалингийн тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар тогтоолын 1, "Албан тушаалын цалин тогтоох, зэрэглэлд хамааруулах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН