A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН БАЯР НААДАМ ТЭМДЭГЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ардын хувьсгалын болон аймаг, сум байгуулагдсаны ойн баярыг 1994 оноос эхлэн улсын баяр наадамтай хамтатган улс орон даяар тэмдэглэж байхаар тогтоосугай.

Зайлшгүй онцгойлон үзэх шалтгаанаар өөр өдөр тэмдэглэх бол Засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадын дарга нарт даалгасугай.

2.Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах улсын комиссыг /Хавсралтыг ЗГ-ын 1994 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй/ нэгдүгээр хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг комиссын ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжавт даалгах нь:

4.Улсын баяр наадмын үеэр зохиогдох соёл, урлагийн арга хэмжээ, сурталчилгааниы ажилд шаардагдах хөрөнгийг Сангийн яамтай тохиролцон жил бүрийн төсөвтөө тусгах замаар зохицуулан гаргаж байхыг Соёлын яам (Н.ЭНХБАЯР), Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН), Радио, телевизийн Хэрэг эрхлэх газар (Б.ӨВГӨНХҮҮ)-т даалгасугай.

5.Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон цэргийн парад, хөдөлмөрчдийн жагсаал хийх, төрийн цагаан туг, сүлд залах, баяр наадмын ажиллагааг нээх, хаах, төрийн хүлээн авалт хийх, баярын хурал, хүндэтгэлийн урлагийн тоглолт зохион байгуулах, шагнал урамшил явуулах зэрэг арга хэмжээг иж бүрэн тусгасан журмыг төрийг ёслолын нийтлэг журмын хүрээнд боловсруулан батлуулж мөрдүүлэхийг Төрийн ёслолын албанд үүрэг болгосугай.