A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Холбогдох сайд, дарга нарын саналыг үндэслэн:

-Сангийн яамны санхүүгийн хянан шалгах албаны дарга Р.Энхтөрд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн;

-Худалдаа, үйлдвэрийн яамны худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын албаны дарга Л.Шаснаабадраад худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын ерөнхий байцаагчийн;

-Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга Н.Батсуурьт мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн;