A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН НЭР ТОМЪЁОНЫ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 216

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй болсон/

2.Улсын нэр томъёоны комиссын дарга, Шинжлэх ухаан, боловсролын сайдад зөвшөөрөх нь:

а/холбогдох яам, газар, байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр Улсын нэр томъёоны комиссын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байх;

б/Улсын нэр томъёоны комиссын гишүүдэд их, дээд сургуулийн багшийн хичээл заасан цагийн хөлсний дундаж жишгийг баримтлан комиссын ажилд оролцсон байдал, ажилласан цаг, ажлын үр дүнг нь харгалзан шинжлэх ухаан, технологийн сангаас зохих хэмжээний мөнгөн урамшил олгож байх.

3.Улсын нэр томъёоны комиссын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын нэр томъёоны комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" НБНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.