- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 211
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Авто тээврийн улсын хяналтын дүрэм"-/ЗГ-ын 1999 оны 156-р тогтоолоор хүчингүй болсонд
тооцсон./
ийг 1 дүгээр, "Барилга, техникийн улсын хяналтын дүрэм"-ийг /Засгийн газрын 1999.6.16-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./ 2 дугаар, "Харилцаа холбооны улсын хяналтын дүрэм"-ийг 3 дугаар, "Иргэний агаарын тээврийн нислэг, техникийн улсын хяналтын дүрэм"-ийг Засгийн газрын 1999 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./ 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрмүүд батлах тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Дүрэм батлах тухай" 1991 оны 258 дугаар тогтоол, "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 143 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
