A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Ургамал хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З дахь заалт, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 227 дугаар тогтоол, "Улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын З-ны өдрийн 109 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ