- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ЭРДСИЙН БАЯЛГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД ЗАРИМ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН ЭРДСИЙН БАЯЛГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД ЗАРИМ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улсын эрдсийн баялгийн зөвлөлийн дүрмийг батлах тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан "Улсын эрдсийн баялгийн зөвлөлийн дүрэм"-ийн "Нийтлэг үндэслэл"-д дор дурдсан агуулгатай 3, 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлүүдийг нэмсүгэй:
"3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар батална.
5.Зөвлөлийн хуралдааныг шаардлагатай үед хийж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана.
6.Геологи хайгуулын ажил явуулах болон олборлолтын ажилд мөрдүүлэх зорилгоор зөвлөлөөс эрх хэмжээнийхээ асуудлаар гаргасан тогтоолыг аж ахуйн нэгж, байгууллагууд дээр лицензийн дагуу хяналт тавихад баримтална.
7.Зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, түүний биелэлтиийг зохион байгуулна.
8.Зөвлөл тогтоосон журмаар хийлгэсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ."
2.Мөн дүрмийн 3, 4 дүгээр зүйлийг 9, 10 болгон өөрчилж 10 дугаар зүйлийн "г" заалтын "...зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэхтэй холбогдож гарсан зардлыг..." гэсэн хэсгийг "...зөвлөлөөр хэлэлцүүлэхтэй холбогдож гарсан зардлыг..." гэж өөрчлөн найруулсугай.
3.Улсын эрдсийн баялгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын эрдсийн баялгийн зөвлөлийн дүрмийг батлах тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай
Текст томруулах
A
A
A
