- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРЛАГИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УРЛАГИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сонгодог урлагийн академик театрыг Дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний жүжгийн академик театрыг Драмын эрдмийн театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулгыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга гэж тус тус өөрчлөн нэрлэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяанд ажиллуулсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын "Мэргэжлийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
