A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2006 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2006 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 1 дүгээр, "Улсын төсвийн хөрөнгөөр бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт"-ыг 2 дугаар, "Улсын төсөв болон улсын авто замын сангийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн жагсаалт"-ыг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдол, эх үүсвэрийг батлагдсан хуваарийн дагуу барилга байгууламж, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан зохицуулалт хийж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН