- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИЙГ ШАГНАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИЙГ ШАГНАХ ТУХАЙ
2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Айлтгүйбаатар, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн малчин Салмений Кука, Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн малчин Жамъянгийн Дэндэв, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн малчин Чадраабалын Даваажаргал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Лувсандагвын Гомбодорж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Дамдинхүүгийн Цасхүү, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчин Намсрайдагвын Дашням, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Баянтөрийн Чулуун, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн малчин Цэндийн Пүрэвзав, Дундговь аймгийн Дэрэн сумын 4 дүгээр багийн малчин Доржпаламын Батгэрэл, Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багийн малчин Жүрмэдийн Шагдарсүрэн, Завхан аймгийн Ургамал сумын 5 дугаар багийн малчин Дагвадоржийн Наран, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн малчин Бадарчингийн Лхагваа, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн малчин Цэндийн Сүхтогоо, Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн малчин Лутсүхийн Дуламрагчаа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Авирын Жанлав, Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Доржийн Дашдондог, Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Базарвааний Уламбаяр, Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн малчин Түгжээгийн Цэвээндорж, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин Баярын Давааням, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Жадамбын Дулам, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Лужингаагийн Даваа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн малчин Санжжавын Жигжид, Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Намжилын Донойдоо нарыг "Улсын сайн малчин"-аар;
2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Атар трейд" ХХК, "Шаргал тариа" ХХК, Төв аймгийн Сүмбэр сумын "Өгөөж сүмбэр" ХХК-уудыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор;
3. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Цэрэнпилийн Зундуй, Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Ядамжавын Бадрал, Увс аймгийн Улаангом сумын иргэн Дандарын Дэвээ, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Точингийн Үрлээ, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Жылхыбайн Хуаныш, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Раднаабазарын Өлзийбат, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Вандансангийн Гомбо, Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Доржийн Бямбатөгс, Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Сундуйн Сайханжаргал, Ховд аймгийн Мянгад сумын иргэн Азыханы Авдрахман нарыг "Улсын тэргүүний тариаланч"–аар тус тус шалгаруулсугай.
4. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"–д олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлд шаардагдах 20.0 /хорин/ сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
