- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн малчин Дорждангийн Тэгшжаргал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн малчин Шаухарбайн Нурдыхан, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн малчин Цэдэнгийн Шинэн, Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Гомбосүрэнгийн Зулбаян, Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Гонгорын Галсан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Галдангийн Лхажив, Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн малчин Осорхүүгийн Гансүх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн малчин Рэгжийбуугийн Очирбат, Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн малчин Базарын Батмөнх, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин Хэрээгийн Мөнхболд, Дундговь аймгийн Адаацаг сумын 5 дугаар багийн малчин Базарсүрэнгийн Баасанжав, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Данзанчүлтэмийн Өлзийбүрэн, Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн малчин Цэдээгийн Ванган, Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багийн малчин Арьхадын Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн малчин Самдангийн Жаргал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Шатарын Чулуунхүү, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Жаалхүү, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Магсаржавын Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн малчин Тогтохын Чотон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Лхагваагийн Базаррагчаа, Төв аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Алтангэрэлийн Сандагсүрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гомбосүрэн, Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн малчин Шийтэвийн Аюуш, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн малчин Сөмбөөгийн Намсрай, Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн малчин Намсрайн Пүрэвжав, Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Жамбын Төмөрчулуун, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Доржийн Цэцэгмаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очирын Цэнд-Аюуш, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн малчин Балжирын Гантуяа, Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Моломын Төв, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Шарын Өлзийбаатар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ласранжавын Батсайхан, Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Чойжилын Мөнх-Очир, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Гомбын Ванчиг, Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн малчин Өөдлөхийн Лхамсүрэн нарыг "Улсын сайн малчин"-аар;
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Ургацын ундраа" ХХК, мөн аймгийн Хүдэр сумын "Ургац-Хүдэр" ХХК, Булган аймгийн Хангал сумын "Молор-Эрдэнэ түрүү" ХХК, Төв аймгийн Жаргалант сумын "Хөхбаянбулаг" ХХК, мөн сумын "Жинсрэгтхайрхан" ХХК-ийг "Улсын тэргүүний тариаланч" хамт олноор;
3. Увс аймгийн Улаангом сумын иргэн Чулууны Гогормаа, Пужуугийн Ганбаатар, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Дашнямын Бямбаа, Баянгол сумын иргэн Ноостын Хүрэлчулуун, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Мөнхөөгийн Насанбат, Сагсай сумын иргэн Көбегений Рыстан, Ховд аймгийн Буянт сумын иргэн Жалчингийн Оргих, Булган сумын иргэн Содвоны Бааст, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Охинтогтохын Түмэн-Өлзий, Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн Өөдөсийн Иванов нарыг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулсугай.
4. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"–д олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлд зориулж 27.5 (хорин долоон сая таван зуун мянга) сая төгрөгийг өөрийн төсвийн багцаас гарган санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд | Хүнс, хөдөө аж ахуйн сайд | |
М.ЭНХБОЛД | Д.ТЭРБИШДАГВА |
Текст томруулах
A
A
A
